Америкийн иргэний дайны үед хоёр талын цэрэг байлдааны чухал түшиц газрын төлөө тулалдаж,ээлжлэн эзэлсээр байлаа. Байлдааны талбар өмнөд, умардын шархдагсад ба амь үрэгдэгсдээр дүүрч, шархдагсдын "Ус,ус" гэж ёолох сонстоно. Энэ үед умардын нэгэн цэрэг даргадаа үхэх гэж буй тэдгээр шархдагсдын сүүлчийн хүсэлтийг биелүүлж. ус уулгах зөвшөөрөл өгөхийг хүсчээ. Харин дарга нь "Ус өгөх гэж яваад дайсны суманд өртөхөөс болгоомжилж байна" гээд халгаасангүй. Гэтэл нөгөө цэрэг зогсоо зайгүй гуйж шалсаар байсан тул арга буюу зөвшөөрчээ. Өнөөх цэрэг саванд ус хийж нэг гартаа бариад, нөгөө гартаа цэргийн аяга барьж исгэрэн шунгинах сумны өөдөөс явлаа. Тэгээд хамгийн ойр хэвтэж буй цэрэгт ус уулгав. Тэр дайсан, манайх гэж ялгалгүйгээр хүн бүрт ус уулгаж байлаа. Түүнийг өргөн талыг өнгөрөхөд л өмнөдийн цэргүүд юу хийж байгааг нь ойлгожээ. Тэгээд түүн уруу буудахаа болив. Тэр цэрэг талбай дундуур чөлөөтэй явж, үхэх гэж буй цэргүүдэд ус уулгаж, тайвширлын үгийг эцсийн удаа чихэнд нь шивнэж байлаа. Ийнхүү түүнийг тийш явж, цэргүүдэд ус өгч байх үед галаар улалзаж байсан дайны талбар нэг цаг хагас амсхийсэн гэж Америкийн түүхэнд тэмдэглэгджээ.
No comments:
Post a Comment