Saturday, October 23, 2010

ХЭМЖЭЭСТ ОНОО

Хэмжээст оноо буюу Scaled Score нь гүйцэтгэлийн үр дүнг шалгуулагчдын дундажтай харьцуулан хэмжээсжүүлсэн илэрхийлэл юм. Энэ нь таны авсан оноог тухайн чиглэлээр шалгуулагчдын дундаж оноо болон стандарт хазайлттай холбон гүйцэтгэлийг илэрхийлнэ гэсэн үг.

Дундаж оноо болон стандарт хазайлт нь шалгуулагчдын тоо болон гүйцэтгэлийн чанараас хамаардаг.

Энэхүү аргачлалыг томоохон шалгалтын системүүдэд ашигладаг.

Хэìжээст оноог тооцоолон гаргахдаа дараах томъёогоор илэрхийлнэ.




RS - Шалгуулагчийн хувийн гүйцэтгэлийн оноо (the row score)

AV- Шалгуулагчдын дундаж оноо (the participating student average)

SD- Стандарт хазайлт (the standard deviation)

ЭЕШ-д хэмжээст оноог ашиглаж байна. Ингэхдээ шалгуулагч 200-800 онооны хооронд хэмжээст байхаар тооцдог ба дундаж нь 500 байдаг. Хэрэв таны хэмжээст оноо 490 бол та дундажаас арай доогуур оноо авсан, хэрэв 600 бол анги бүлгийн дундажаас дээгүүр оноо авсан гэсэн үг юм.

Жишээ болгон дараах хүснэгтийг үзүүлье.

Хэмжээст оноог хувьд шилжүүлсэн байдал



Хэмжээст оноо
Хувиар
Хэмжээст оноо
Хувиар
Хэмжээст оноо
Хувиар
700
90.72
540
65.54
544
27.43
670
89.54
530
61.79
430
24.20
640
91.92
520
57.93
420
21.19
620
88.49
510
53.98
410
18.41
600
84.13
500
50.0
400
15.87
590
81.59
597
46.02
380
11.51
580
78.81
480
42.07
360
8.08
570
75.80
470
38.21
340
5.48
560
72.57
460
34.46
320
3.59
550
69.15
450
30.85
300
2.28

No comments:

Post a Comment